Өвдөгний урд чагтан холбоосын урагдал
Өвдөгний урд чагтан холбоосын урагдал (anterior cruciate ligament-ACL) нь хөлбөмбөг, сагсан бөмбөг, гимнастик, цанын спорт болон бусад тамирчдад элбэг тохиолдоно. Нийт тохиолдлын 70% нь шууд бус контакт, 30% нь шууд контакт (өрсөлдөгч-өрсөлдөгч, тоглогч-гадны биет)-ын шалтгаантай. Өвдөгний урд чагтан холбоосын урагдал нь эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдээс 4-6 дахин илүү тохиолддог.
Өвдөгний урд чагтан холбоос нь дунд чөмөгний ясыг шилбэ ястай холбосон маш хүчтэй холбоос юм. Энэ холбоосын урагдал нь ихэвчлэн дараах буруу хөдөлгөөнөөс үүдэлтэй.
- Шагайн үеэр жийсэн байдлаас өвдөгний үеэр мушгирсан хөдөлгөөн хийх
- Гүйж байгаад гэнэт зогсох
- Нэг хөл дээрээс нөгөө хөл рүү биеийн жинг огцом шилжүүлэх
- Өвдөгний үеэр хэт тэнийлгэсэн байдлаас үсрээд, буух
- Өөрийн чадамжаас хэтэрсэн сунгалт хийх
- Өвдөгний үе рүү хүчтэй цохих
Өвдөгний урт чагтан холбоос гэмтсэн үед ямар шинж тэмдэг илрэх вэ?
- Маш хүчтэй өвдөлт
- Чат хийх чимээ сонсдох
- Биеийн жингээ өвдгөн дээрээ авч чадахгүй
- Алхаж чадахгүй
- Гэмтсэний дараа хэдхэн минут, цагийн дараагаас өвдөг хавагнах
- Алхах үед биеийн жингээ өвдөгөнд авахаас зайлсхийх
Энэ гэмтлээс урьдчилан сэргийлэх боломжтой юу?
Сүүлийн үеийн судалгаануудад өвдөгний урд чагтан холбоосын гэмтлээс урьдчилан сэргийлэлт сайжирсан тухай дурьдсан. Энэ гэмтлээс урьдчилан сэргийлэхэд судлаачид дараах зөвлөгөөг хүргэж байна.
- Биеийн тэнцвэр, булчингийн хүч, зөв хөдөлгөөнийг хийх. Жишээлбэл хэвлийн булчингийн хүчийг сайжруулснаар гэмтлээс урьдчилан сэргийлэхэд чухал үүрэгтэй булчин төдийгүй гуя, шилбэний булчингийн хүчийг сайжруулах хэрэгтэй юм.
- Долоо хоногт 2-3 удаа тогтмол системтэй дасгал хөдөлгөөн хийх.
- Дасгалын хөтөлбөр нь 6 долоо хоногоос багагүй байх.